Манай компани усны тоолуур суурилуулах үйл ажиллагаа эрхлэх Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэгдлээ.

Хэмжил зүйн зөвлөлийн ээлжит хуралдаан есдүгээр сарын 28-нд цахимаар болж, хэд хэдэн асуудал хэлэлцлээ. 

Сэлбэ дэд төвийн дулааны станцыг туршилтаар ажиллуулж эхэллээ

“Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн хүрээнд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн тэнцвэртэй хөгжлийг хангах зорилгоор нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх, зургаан дэд төвтэй байхаар төлөвлөсний нэг нь Сэлбэ дэд төв.

Шинэ барилга барихад ундны болон ахуйн усны шугамыг тусдаа байлгах чиглэл баримтална.

Улаанбаатар хотын цэвэр усны нөөц 2030 он гэхэд хомстолд орно гэсэн судалгаа байдаг. Нийслэлийн хэмжээнд цэвэр ус хэмнэх, саарал усны хэрэглээг нэмэгдүүлэх инновац, технологийн шийдлийг судлан нэвтрүүлэх, холбогдох эрх зүйн орчны судалгаа хийх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй.