Бидний тухай

Алсын хараа

Ухаалаг технологи, тогтвортой

шийдлийг хэрэгжүүлэгч

компани байна.


Эрхэм зорилго

Байгальд ээлтэй инженерийн

оновчтой шийдлээр

гүйцэтгэнэ.


    Манай компани 2013 онд байгуулагдан  Барилга, Хот Байгуулалтын Яамнаас олгосон ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн хүрээнд иргэний ба үйлдвэрийн барилга угсралт, барилгын дотор болон гадна сантехникийн систем, цахилгаан хангамж, холбоо дохиоллын системийн угсралт, интерьер, заслын чиглэлээр үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.

Бид олон нийтийн, орон сууцны, агуулахын, сургуулийн болон оффис үйлчилгээний барилга байгууламжуудын инженерийн шугам сүлжээний угсралт болон засвар шинэчлэлийн 60 гаруй төслийг амжилттай хэрэгжүүлэн, захиалагчийн хүлээлт, шаардлагыг хангасан ажил, үйлчилгээг хүлээлгэн өгөөд байна

    "Радиус” ХХК нь удирдлагын менежмент болон инженерийн оновчтой шийдэл, төлөвлөлтийн дагуу ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг бүрэн хангаж, гүйцэтгэлээ чанарын өндөр түвшинд гаргахыг төлөө хүний нөөцөө тасралтгүй чадавхжуулан ажилладаг.

Манай компани мэргэшсэн инженерүүд, инженер техникийн ажилчид, мэргэжлийн өндөр зэрэглэлтэй гагнуурчид болон мэргэжилтэй ажилчид зэрэг туршлагатай чадварлаг мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлсэн.

Бид бизнесийн ёс зүй, шударга байдлыг эрхэмлэн үйлчлүүлэгч, хэрэглэгчдийнхээ тав тухтай, эрүүл амьдрах орчинг бий болгохын төлөө үргэлж шинийг эрэлхийлдэг. Мөн дэвшилтэт техник, технологийн тусламжтай барилгын чанарын стандарт, норм дүрмийн дагуу, угсралтын ажил үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд  чанартай, найдвартай гүйцэтгэж байна.

 

Байгууллагын үнэ цэнэ


Хамтрагч түншүүд